Д.Дуламсүрэн: Шинэ технологийн үзэсгэлэн Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын эхлэл боллоо

2019-08-27 Мэдээ, мэдээлэл

Озон-уур амьсгальд ээлтэй орлуулах шинэ технологи үзэсгэлэн” хоёр өдөр нээгдэж, өнөөдөр буулаа. Тус үзэсгэлэнг голлон зохион байгуулсан БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны Төслийн зохицуулагч Д.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд анх удаа “Озон-уур амьсгальд ээлтэй орлуулах шинэ технологи үзэсгэлэн” нээгдлээ. Нэгэн том ажлыг зохион байгууллаа. Үзэсгэлэнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсад нутагшиж, нэвтэрсэн озон уур амьсгалын орлуулах технологиудыг дэлгэн харуулж, цаашид манай улс гидрохлорт фторт нүүрс төрөг буюу ГХФН -ийг хэрэглээнээс бүр мөсөн гаргах ажлын хүрээнд дэлхийн дулааралд нөлөөтэй хүлэмжийн хий ГФН/HFC-г бууруулах эхний алхам аль хэдийнэ  хэрэгжиж эхэлснийг нотоллоо. Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батлаад, хэрэгжүүдэх явцад хийж хэрэгжүүлэх ажлын эхлэл юм гэж дүгнэж байна.

-Хэдэн аж ахуйн нэгж, байгууллага оролцсон бэ?

-БОАЖЯ-наас озон задалдаг болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж орлуулах бодистой холбоотой тусгай зөвшөөрөл олгодог. Тэрхүү тусгай зөвшөөрөлд үндэслэн бид аж ахуйн нэгжүүдэд үзэсгэлэнд оролцохыг урьсан. Тэдгээр 12 аж ахуй нэгж, хөргөлт, агааржуулалтын чиглэлээр сургалт явуулж байгаа инженер, техникийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиуд, сургалтын төвүүд оролцлоо. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын үнэлгээний төв зэрэг нийт 17 байгууллага оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр  байгаль орчин, озон-уур амьсгалд ээлтэй хөргөлт, агааржуулалтын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, үйлчилгээ, шилдэг шийдлийг танилцуулсан.

-Үзэсгэлэнд тавигдсан шинэ технологиудын талаар сонсоод байхнээ өртөг өндрөөс хамаарч хэрэглээнд ихээр нэвтрээгүй байдаг юм байна.

-Ихэнх компаниуд худалдан борлуулах зорилгоор шинэ технологиудыг оруулж ирэх нь бага байгаа. Учир нь шинэ технологийг оруулж ирж, худалдан борлуулахад өртөг нь өндөр болдогтой холбоотой. Харин зарим компаниуд өөрсдийн хэрэгцээнд аль болох шинэ технологийг оруулж ирж байна. Жишээ нь, MSC Koko Kola, Оюутолгой, Итали зайрмаг зэрэг компаниуд озон, уур амьсгалд хоёуланд нь ээлтэй технологиудыг оруулж ирж, хэрэглээд эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө гэхэд л R290 тэй хөргөгч Монголд байдаггүй байсан. Харин одоо  сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа үйлдвэрлэлийн салбарт ихээр нэвтрэх боллоо.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.