Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах хүрээнд ЕБС, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулж, хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагааг хянаж, сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагчыг стандартын дагуу байршуулах ажлуудыг холбогдох газрууд зохион байгуулах шаардлагатай байгаа”-г онцоллоо.
Тэрбээр, наймдугаар сарын 15-н гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажил дууссан байх ёстой. Хичээл эхлэхэд хүүхдүүдийн ая тух, суралцах боломжийг алдагдуулах будаг, шунх ямар нэгэн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх зүйл үнэртэж байх ёсгүй. Энд маш сайн анхаарч, холбогдох байгууллагууд гүйцэтгэлийг хянаж ажиллахыг үүрэг болгов.
2019-2020 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийжээ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдүүдийг долдугаар сарын 22-ноос эхлэн наймдугаар сарын 22-ныг дуустал цахимаар бүртгэсэн. Наймдугаар сарын 2-ны байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдээд байгааг талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл танилцуулсан юм.
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.