Наадмын бэлтгэлийн талаарх цогц мэдээлэл хүргэж байна

2019-07-3 Нийслэл


Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдал, нийтийн тээврийн газар хамтран мэдээлэл өгөв.

Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 400 цэгээр хуушуур болон хоол худалдааны зөвшөөрөл өгсөн байна. Харин хүй долоон худагт 300 гаруй зөвшөөрөл олгожээ. Энэ жил хоолны буюу хуушуурын зөшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон байна. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар болох үүднээс ийнхүү аж ахуйн нэгжид олгож байгаа аж. Хуушуурны буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20000, Хүй долоон худагт 15000 төгрөгөөр зөвшөөрөл олгодог. Баяр, наадмын өдрүүдэд хүнсний дэлгүүрүүд энгийн цагийн хуваариараа ажиллах бол цэнгээний газрууд 11, 12-нд амрана. Тэгвэл баяр наадмын өдрүүдэд нийтийн тээвэрт ямар арга хэмжээ авч байгааг хүргэе. Нийт 93 чиглэлд 637 автобус үйлчлэх юм байна. Шөнийн тээвэрт гурван чиглэл гаргасан байна. Мөн 606 такси нийтэд үйлчлэх нь. Түүнээс гадна гурван чиглэлд үнэгүй автобус үйлчлэх гэнэ. Баяр наадмын өдрүүдэд Амгалан өртөөнөөс, Давааны өртөөнөөс Рейлбус явахаар болжээ. Давааны өртөөн дээр буусан иргэдийг Хүй долоон худаг руу зөөх автобусыг мөн Рейлбусны ирэх цагтай уялдуулж, үйлчилгээнд гаргаж байгаа юм байна. Иргэд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг руу 1000 төгрөгөөр зорчих зохицуулалтыг бас хийжээ.

Наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг танилцуулж байна

Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  дараах  байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үүнд:

  1. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана.
  2. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
  3. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
  4. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
  5. “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: 1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол; 3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.
  6. Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.