Сүү уу, ааруул ид шүдэнд сайн гэж багадаа сонсоогүй хүн байхгүй бизээ. Мэдээж цагаан идээ бол хүн өөрт хэрэгтэй кальцаа нөхөхөд олцоц сайн, хямд хүнс юм.
Мөн үхрийн булууны яс хамгийн ихээр кальци агуулдаг болох нь хэдийнэ тогтоогджээ. Цэвэрлэж мөлжсөн булууны ясыг бүхий л төрлийн шөлтэй хоолондоо хийж, шөл гаргах нь эрхэм таны эрүүл мэндэд нэн тустай.
Насанд хүрэгсэд өдөрт дунджаар 1000 мг, харин 50-аас дээш насныхан арай илүү буюу 1200 мг кальци авах хэрэгтэй гэж зөвлөдөг. Хүний биеийн кальцийн 99 хувь нь яс, шүдэнд байдаг. Кальци нь ясыг нягтрал сайтай, хүчтэй байлгахад гол үүрэгтэй эрдэс бодис юм.
Аяга сүү 300 мг орчим кальци агуулдаг тул аяга сүү ууж байж хүн өдрийн хэрэгцээт кальцаа авах нь.
Тэгвэл сүү, цагаан идээ шингээхдээ тааруу, эсвэл хэрэглэж сураагүй хүмүүс яах вэ?
Химийн аргаар гаргаж авсан кальцийн бэлдмэлийн оронд хоол хүнсээр нөхөж авахад шингэц сайн, бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ.
Кальциар баялаг дараах таван хүнсийг нүдэлж аваарай.
✅Ястай нь лаазалсан жижиг загас, жишээ нь сардин.
✅Олон цаг усанд дэвтээж, зөөлөн галаар болгосон шош, вандуй
✅Манжингийн ногоон иш, хятад байцаа, кале навчит байцаа
✅Самар, үр. Хушга, бразил самар, алмонд, мааланги, хулууны үр
✅Өглөөний хоол, сереал гэгддэг овьёосны нэвс
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.