51 байршлыг чөлөөлж, явган хүний зам гаргалаа

2019-05-6 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы баталсан А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлууд хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд нийт 51 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, зорчих хэсгийн зам талбайг чөлөөлөөд байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.