Улаанбаатар хотыг зүүн бүстэй холбодог зам болох Налайхын замыг өргөтгөн шинэчлэх “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай гэрээ байгууллаа. Замын ажил ирэх сарын 1-нд эхэлж, энэ ондоо багтан ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Налайхын зам явган хүний болон дугуйн замтай байх юм байна.
Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг энэ өвөл бүрэн хийж, 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөжээ. Мөн барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэн хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажлыг хийж дуусгах юм байна. Мөн зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр болоод байна. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.
Эцэст нь дуулгахад, хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн бөгөөд иргэн, ААН-үүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30441
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.