Нийслэлийн Засаг даргы Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга С.Жаргалсайхан нар өнөөдөр гурван талт хэлэлцээрийг баталж гарын үсэг зурлаа.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Гурван тал хамтран нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байраар ханган ажиллах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ААН, байгууллагуудтай хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын хөдөлмөрийн аварга шалгаруулах, зохистой бүтээмжтэй ажлын байрыг бий болгох гэсэн гол зорилгыг дэвшүүлж байгаа юм. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэх ажиллахад та бүхэнд амжилт хүсье” хэмээсэн юм.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Нийгмийн түншлэлийн хэлэлцээрээр нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд гурван тал хамтарч ажиллах байр суурьт нэгдэж энэ гэрээг байгуулсан. Нийслэлийн хэмжээнд энэ гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тохиолдолд нийтийг хамарсан ажил хаялт, хөдөлгөөн зэрэг зүйлийг нийгмийн түншлэлийн талууд гаргахгүй гэдэг ёсзүйн хариуцлагаа талууд хүлээж байгаа” хэмээн ярилаа.
А.Уянга
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.