“Хүүхдийг ивээх сан” хүүхэд хамгааллыг хүүхдийн эсрэг дарамт хүчирхийлэл, үл хайхрах явдал,
мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажиллагаа, бүтэц гэж тодорхойлдог. Харин НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцид зааснаар хүүхэд дарамт хүчирхийлэл, үл хайхрах явдал, мөлжлөгөөс хамгаалуулах эрхтэй хэмээн заадаг.
Аливаа гамшиг, онцгой байдлын үед дараах байдлаар гадуурхагдсан 4 бүлэг хүмүүс эрсдэлд
өртөх хамгийн их магадлалтай байдаг.
Үүнд:
-эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд
-хүүхэд, хөгшид
-үндэстэн ястан эсвэл гадаадын хүмүүс (дүрвэн ирэгсэд, жуулчид)
-хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
Энэ дотроос хамгийн их хохирол амсдаг бүлэг нь хүүхдүүд юм. Хэдийгээр гамшиг, онцгой
байдлын үед хүүхдийн хэрэгцээ шаардлагад ихээхэн анхаарал тавьж байгаа боловч болзошгүй
гамшгийн үед тэдний эмзэг байдлыг бууруулах арга хэмжээний талаар маш бага анхаарч иржээ.
Гамшгийн менежментийн гарын авлага, удирдамжид хүүхдэд туслах үйл ажиллагааг ихэвчлэн
эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй нь холбож, тэднээр дамжуулах нь хамгийн
сайн үр дүнтэй байдаг гэж үздэг. Ер нь хүүхэд, эмэгтэйчүүдийг хүн амын нэг ангилал болгон
ойлгосоор ирсэн нь хүүхдийн эмзэг байдлыг нэмэгдүүлсээр байгаа юм.
“Хүүхдийг ивээх сан” онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ, хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тэргүүлэх таваг чиглэлийг тодорхойлсон байдаг.
Үүнд:
-Гэр бүлээсээ хагацах
-Мөлжлөг, жендэрт суурилсан хүчирхийлэл
-Бие махбодийн хохирол
-Нийгэм сэтгэлзүйн хямрал
-Зэвсэгт хүчин, зэвсэгт бүлэглэлд татагдах
Гамшиг онцгой байдлын үед хүүхдийн эмзэг байдалд нөлөөлөх олон хүчин зүйлүүд ихэсдэг.
Үүнд:
-хоол тэжээлийн хомсдол
-агаар усны бохирдол
-бие махбодийн хохирол
-сэтгэл санааны хохирол
-орон байрны хомсдол
-ядуурал
14 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.