Манай орны хувьд түгээмэл тохиолддог болон тохиолдож болох осол гамшгийн төрлүүдийг холбогдох байгууллагуудаас санал нэгтэй тодруулжээ. Үүнд, объектын болон ой хээрийн түймэр, зам тээврийн осол, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, аянга цахилгаан, хүн малын гоц халдварт өвчин, химийн хорт бодис, хий алдагдах, асгарах, тэсрэх дэлбэрэх бодисын аюул, газар хөдлөлт гэх мэт олон гамшиг ослын талаар тодруулсан байна. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь энэхүү осол гэмтэлд олон хүүхэд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирсон судалгааг албаныхан онцолсон байна.
Тухайлбал, янз бүрийн үүдэлтэй гал түймрийн аюулаас жилд 450 орчим хүний амь насыг аварч байгаа хэдий ч 50-60 хүн амь насаа алдаж байгаагийн 20-50 орчим хувь нь хүүхэд байна. Тэдгээрийг насаар нь ангилж үзэхэд дийлэнх нь 3-6 насны хүүхэд байгаа бөгөөд энэ нь “манай хүүхэд том боллоо, юм ойлгоддог, ухамсарладаг, биеээ даахтай боллоо” гэж тайвшран гэртээ ганцааранг нь үлдээдэг, хараа хяналтгүй орхидогтой холбоотой болохыг харуулж байна. Объектын гал түймэр гол төлөв нэг дэх, тав дахь, хагас сайнд эсвэл сургуулийн амралт эхлэх үеэр ихсдэгийг олон жилийн судалгаа харуулж байна.
Осол гарах болсон шалтгааныг судалж үзэхэд 89.3 хувь нь эцэг эхийн хараа хяналт сулаас, 10.7 хувь нь анхаарал болгоомжгүй байдлаас болсон байна.
Гал түймрийн шалтгаан нөхцөлийг судлаж үзэхэд хүүхдийн болгоомжгүй үйлдэл, насанд хүрэгчдийн хориглоод байдаг гал түлэх, цахилгаан зуух, лаа, шүдэнз асаах зэргийг туршиж үзэх гэсэн сониуч зангаас үүдэлтэй байх нь олонтой байна.
Харин хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан гал түймрийг цаг хугацааны хувьд авч үзвэл 11.00-18.00 цагийн хооронд зонхилон гардаг аж. Үүнийг цэцэрлэгийн насны нийт хүүхдийн дөнгөж 40 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж үлдсэн 60 хувь нь эцэг эхийн хараа хяналт сул, эрсдэлтэй орчинд амьдарч байгаатай холбож үзэхээс өөр аргагүй юм.
Түүнээс гадна хүүхдүүд ахуйн осолд нэрвэгдэж гэмтэж бэртэх, амь насаа алдах явдал маш их байна. Үүнд хүүхдийн ахуйн ослоор нас баралтын 21 хувь нь зам тээврийн осол, 16 хувь нь түлэгдэлт, 14 хувь нь усанд живэх, 17 хувь нь хордолт, 32 хувь нь юмнаас унах зэрэг бусад шалтгаантай байна. Ахуйн түлэгдэлтийн 91.3 хувийг 1-4 насны хүүхэд эзэлж байгаа нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд аав ээжүүд гэр орондоо байхдаа ч бага насны хүүхдүүдээ харж хандахгүй зөн нь орхидогийг харуулж буй юм. Тиймээс осол гарах болсон шалтгааныг судалж үзэхэд 89.3 хувь нь эцэг эхийн хараа хяналт сулаас, 10.7 хувь нь анхаарал болгоомжгүй байдлаас болсон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.