Дэлхийн хүн төрөлхтөн урт хугацааны хөгжлийн явцдаа байгалийн төрөл бүрийн гамшиг, аюулт үзэгдлийн эсрэг тууштай тэмцэн зохих хэмжээний туршлага, дадлага чадвараа хөгжүүлсээр ирсэн. Гэвч байгалийн давагдашгүй аюулт үзэгдэл, шинэ төрлийн гамшиг ослын улмаас учрах хохирлын хэмжээ жил ирэх тутам нэмэгдэх болсон нь гамшгийн талаар анхны мэдлэг ойлголттой болж, түүнтэй хэрхэн тэмцэх
арга барилд суралцахыг шаардаж байна. Гамшгийн тухай үнэн зөв мэдээлэлтэй болсноор бид түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замаа тодорхойлох, тохиолдсон үед хохирол багатай даван туулах дадлага чадварыг эзэмших боломжтой болно.
Тэр дундаа гамшиг онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлаар сүүлийн үед нэлээн өргөн хүрээнд яригдах болсон. Гамшиг, онцгой байдлын үед хамгийн их хохирол амсдаг нийгмийн бүлэг нь хүүхдүүд байдаг. Хэдийгээр бид гамшиг, онцгой байдал тохиолдсоны дараа хүүхдийн хэрэгцээ шаардлага хангасан тусламж, дэмжлэгийн талаар ярьж, үйл ажиллагаагаа чиглүүлдэг боловч тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдний эрсдэл, эмзэг байдлыг бууруулах арга хэмжээний талаар маш бага анхаарч иржээ.
Гамшиг, онцгой байдлын үед хүүхдэд учирдаг гол аюул эрсдлүүдэд бие махбодын гэмтэл хохирол, нийгэм сэтгэлзүйн хямрал, гэр бүлээсээ хагацах, тусгаарлагдах, мөлжлөг болон жендэрт суурилсан
хүчирхийлэлд өртөх, зэвсэгт хүчин, зэвсэглэсэн бүлэглэлд татагдах явдлууд ордог. Төрөөс гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, хариу арга хэмжээ, сэргээн босголтын талаар явуулах үйл ажиллагаагаа баталсан хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж хэвших нь
болзошгүй гамшгийг хамгийн хохирол багатай даван туулах гол үндэс болж өгдөг. Гамшигтай тэмцэх ажлыг хууль эрхийн акт, баримт бичгээр зохицуулаагүйгээс түүнийг хэрэгжүүлэх явцад олон төрлийн ээдрээтэй хүнд тулгамдсан асуудлууд гарч ирснээс учрах хохирлын хэмжээ байнга нэмэгдэж байдаг. Гамшгаас хамгаалах болон хүүхэд хамгааллын холбогдолтой олон улсын эрх зүйн актуудад Женевийн дөрвөн конвенц, түүний нэмэлт протоколууд, НҮБ-ын Хүүхдийн эрхийн
тухай конвенц, түүний нэмэлт протоколууд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц,
Хүүхдийн эрх, сайн сайхны төлөө Африкийн Харти, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1261, 1314, 1379, 1460, 1539, 1612, 1674 дугаар тогтоолууд орно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.