Ши Жиньпин Трамп руу утас цохижээ

2017-04-12 Ертөнц

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д айлчилсан Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Ерөнхийлөгч Трамп руу утас цохижээ. Учир нь, хэдхэн хоногийн өмнө Солонгосын хойг руу байлдааны хөлгүүдээ илгээсэн Д.Трамп өчигдөрхөн Твиттер хуудсандаа “Хэрэв Хятад туслахгүй бол АНУ ганцаараа Хойд Солонгосын асуудлыг шийднэ. БНАСАУ өөрөө л асуудал үүсгээд байна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. АНУ-ын энэ байр суурь, Ерөнхийлөгчийнх нь үйлдлийг Хойд Солонгос ч зүгээр хараад суусангүй. Өөрийн улсыг хүч хэрэглэн хамгаалах болно гэж мэдэгдээд байгаа.

Солонгосын хойгт үүсээд буй энэ хурцадмал байдал, Ши Жиньпин айлчлалаас буцаж ирмэгцээ Цагаан ордон руу утас цохисон явдал хэдхэн хоногийн өмнө уулзаж ярилцсан хоёр удирдагч Хойд Солонгосын талаар нэгдсэн ойлголцолд хүрээгүйг харууллаа. Ши Жиньпин Хойд Солонгосын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх нь зөв гэж Трампт хэлсэн тухай Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Харин энэ талаар Цагаан ордон одоогоор тайлбар мэдээлэл хийгээгүй байна.

Б.Номун

 

<

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.