Тархины саатай уран бүтээлчид болох зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нар ээлжит уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдрөөс Маршал арт галерейд дэлгэж байна.
Энэ удаа тэд хөгжлийн бэрхшээлтэй нэгний хувьд биш нийгмийн хариуцлагаа хүлээсэн уран бүтээлчдийн хувиар сайн үйлсийн аянд уран бүтээлээрээ нэгдлээ.
Өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнгүүдийг тус уран бүтээлчид хамтран гаргаж байсан бол энэ удаад “999+” аяны хүрээнд “Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босголцох зорилготойгоор та бүхэнд уран бүтээлээ толилуулах ажээ.
Тус “999+” өян нь 10 сарын 22-оос “1000 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10,000,000₮ гаруй мөнгийг цуглуулж, зогсоод байсан барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлж чаджээ. Мөн уран бүтээлчид маань “Бид хэн нэгний үг заавраар биш өөрсдийн сэтгэл зүрхнээсээ энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Иймээс бидний хөгжлийн бэрхшээлд анхаарал хандуулахгүйгээр уран бүтээлүүдийн минь өнгө аяс, учир утга, мөн чанарыг л ойлгоосой” гэж хүссэнийг энд уламжлахад бахархууштай байна гэжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Ц.Мөнхтулгын “Тэнгэрийн зангараг” ном худалдаалагдах бөгөөд орлогыг зуун хувь “999+” аянд хандивлах юм байна. Мөн Зураачдын зургийн орлогын тодорхой хувийг хандивлах аж.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.