Ерөнхий сайдын зүгээс нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шийдвэрээ НИТХ-д хүргүүлээд 14 хонож байгаа. Ингэснээр хэлэлцэх асуудлын хугацаа дуусч байгаа юм. Гэвч НИТХ Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх хугацаанд асуудлаа хэлэлцэж амжиж багтсангүй. Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулга авлаа.
-НИТХ дахин завсарлага авах хугацаа байхгүй боллоо. НИТХ хэзээ хуралдаж, асуудлыг шийдвэрлэх бол?
-Уг нь хуулийн хугацаандаа хэлэлцэх ёстой байсан. Гэвч асуудал сунжирсаар энэ хүрсэн. Гэхдээ цаашид энэ чигээрээ сунжрах боломж байхгүй. НИТХ дахь намын бүлгүүдэд бүрэн эрхийн дагуу нэг удаа завсарлага өгсөн. Дахиад завсарлагын хугацаа байхгүй учир дэгийн дагуу дараагийн завсарлагын хугацаандаа асуудлаа хэлэлцэж шийдээд явах учиртай.
-АН-ын бүлгийн үзэж буйгаар Ерөнхий сайд заавал ирсэн байхдаа биш, ирсэн ирээгүй НИТХ хууль, дэгийнхээ дагуу асуудлаа хэлэлцээд шийдээд явна. Ийм бүрэн эрх нь бий” гэж мэдэгдсэн. Энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?
-НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс “Хуралдаан асуудлаа хуулийн хугацаанд хэлэлцэж амжаагүй нөхцөлд яах талаар хууль эрхзүйн тайлбар байдаггүй юм байна. Тиймээс цааш шийдвэр гарлаа гэж үзэхэд хуулиа зөрчсөн л шийдвэр гарах нь ойлгомжтой. Энэ үүднээс НИТХ хуулиа биелүүлсэнгүй” гэж үзэж буйгаа бүлгийг төлөөлж Д.Баттулга илэрхийлээд байгаа. Миний хувьд, дахиад завсарлагын хугацаа байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.