Трэнд урсгал

  • Энэ 7 хоногийн онцлох
  • Хориггүй сэдэв
  • Подкаст
  • Танил биш танил
  • COVID-19
newsmedia.mn
newsmedia.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ертөнц
  • Нийгэм
  • Соёл урлаг
  • Байгаль орчин
  • Эрүүл мэнд
  • Made in Mongolia
  • Амрах агшин

Өөрчлөлтийг өөрөөсөө л эхэлдэг

2017-02-14 Бизнес
Share
Tweet

Өөрийн бизнесийг эхлүүлэн амжилттай өсөж яваа зөгийчин бүсгүй Б.Номин-Эрдэнийн хэрхэн бизнесээ эхлүүлсэн түүхээс та бүхэнтэй хуваалцъя.

Түүний өвөө ямар ч үед хүн өөрийгөө аваад явах арчаатай байх хэрэгтэй гэж захидаг байжээ. Эмэгтэй хүн биеэ хамгаалж яагаад болохгүй гэж, миний охин киноноос харж байгаа биз дээ. Энэ хана руу цохиод үз хэмээн бага балчир байхад нь өвөө нь түүнтэй тоглодог байжээ. Өвөөтэйгөө тоглодог байсан тэр мөчүүд түүнд эмэгтэй хүүхэд гэж өөрийгөө хязгаарлах биш, илүү олон зүйлийг сурч хийж бүтээж болох юм байна гэсэн бодол төрүүлсэн гэдэг. Хожим нь ч өөрийгөө голохгүй аливааг даван туулах ёстой гэсэн бодол нь амжилт руу хөтөлсөн гэлтэй.

Түүний найз Н.Энхтуяа төсөл бичиж, Б.Номин-Эрдэнэ эдийн засгийн хэсэгт нь туслаад үзье гэж бодсон нь эцэстээ зөгийн аж ахуйн эрхлэхэд хүргэсэн байдаг. Тэрбээр дурсахдаа бид 2 нийлээд их мөрөөднө, юу хийх вэ, ямар санаа байна гээд л бие биесээ асуугаад ярьж өгнө. Энэ бүхний эцэст бидний мөрөөдөл ажил хэрэг болж чадсан юм.

“Хэрвээ чамд ямар нэг санаа байхгүй бол хийх гэж байгаа хүнд тусал гэдэг үг байдаг”.

Улмаар “Фореко” ХХК-ийг байгуулан Монгол Улсдаа зөгийн аж ахуй, газар тариалангаараа тэргүүлдэг Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг сонгон 2012 оноос үйл ажиллагаа явуулан “Тансаг” нэрийн зөгийн балыг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.

Б.Номин-Эрдэнэ ярихдаа, “Анх зөгийн аж ахуйн дээр очоод айгаад гар ч хүрч чадахгүй байсан. Сүүлдээ үүрийг нь янзлаж, хачиг хорхойноос цэвэрлэх, эмчлэх зэрэг ажлуудыг хийсээр нөгөө айх мэдрэмж ч байхгүй болж, зөгий бид 2 найз нөхөд шиг л болсон доо. Би зөгийн балыг бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй эрүүл хооллолтын нэг хэсэг гэж үздэг. Хүнсээр дамжуулан хүн эрүүл байх боломжтой гэдгийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Ихэнх эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг дутуу үнэлдэг. Жишээлбэл, энэ жижигхэн охин юу чадах вэ, ганц хайрцгийн булан ч өргөж дийлэхгүй гэх маягтай ханддаг. Гэтэл би чинь хэдий нас залуу ч урдаа асар том зорилготой, тэрнийхээ төлөө ямар ч саад бэрхшээлийг туулна гээд өөртөө хэлчихсэн болохоор хайрцаг сав юу ч байсан өргөөд явчихдаг. Гол нь хийж байгаа зүйлээ хүнд хэцүү гэдгээр биш, өөдрөг гэгээлгээр бодож харахад бүх зүйл хөнгөн санагддаг.

Эмэгтэй хүнийг бизнес хийхэд дэмждэг цаг үед амьдарч байгаадаа баяртай байдаг. Энэ эмэгтэй юм байна, чадахгүй гэсэн үзэл бодол нийгэмд бараг арилсан гэж хэлж болох болжээ. Гол нь хэн юу хүсч байна, тэрийгээ л эхлэх судалгаагаа гаргаад зориглоод үзэхэд болох байх.

Бизнесээ эхлэх явцад мэдэхгүй зүйл маш их гардаг, гэхдээ өөрөө хичээгээд эрэл хайгуул хийх юм бол янз бүрийн арга хэмжээ, сургалтууд маш их болдог санагдсан. Гол нь бид өөрсдөө л хичээх ёстой. Өөрсдөдөө бид өөрчлөлтийн дуу хоолой болох ёстой” гэсэн юм.

Тэрбээр чөлөөт цагаараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээс суралцах, тэдний түүхийг унших, өөртөө хэрэгтэй зүйлийг нь авах дуртай гэв.

Бизнесээ эхлэхэд хүндрэл бэрхшээлтэй юу байв хэмээн сонирхоход тэрбээр, “Мэдээж хамгийн түрүүнд бид хоёрт бизнес эрхлэх туршлага байгаагүй тул мэдэхгүй зүйл маш их байсан. Компани байгуулах, ажлын байр олох, оюуны өмчийн бүртгэл, санхүү бүртгэл  гээд  шинэ ойлголтуудтай нүүр тулж суралцах шаардлага гарч байна. Одоо ч бид суралцаж өөрсдийгөө чадавхжуулах, үйл ажиллагаагаа сайжруулах гээд л хичээж явна. Сайн хайж, хийж байгаа ажлаа танилцуулж, зорилгоо хуваалцвал санаа өгөх, туслах санхүүжилт олох боломжууд байдаг юм байна гэж ойлгож авсан.

Бүтээгдэхүүний шошгоо бид анх дизайны гаргахдаа англи хэл дээр гаргаж хэвлүүлэн туршлагагүйтэж байлаа, шууд экспортын бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа мэт л. Мөн шошгын  өнгөө нарийн анхаарч хэвлэлийн компанитайгаа ойлголцоогүйгээс болж өөр өнгөтэй их хэмжээний шошго хэвлүүлсэн зэрэг алдаа гаргаж л байна. Гэхдээ аливаа асуудалд нэг нь шантарсан ч нөгөө нь дэмжиж, хоорондоо зөвлөлдөж ярилцан, алхам алхмаар урагшилж байна” гэсэн юм.

Одоогоор тэд бүтээгдэхүүнүүдээ Nature outlet жуулчдад зориулсан дэлгүүрээр, Alisa cheesecake кафед болон онлайнаар захиалга аван борлуулдаг.

Н.Энхтуяа, Б.Номин-Эрдэнэ хоёр бидэнд “Хэн ч ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээг авахад хайнга хандсан, хааш яаш байвал сэтгэл ханамжгүй байдаг. Бидэнд ч мөн адил. Иймд бид өөртөө болон дотнын хүмүүстэй зориулж хийж байна гэж бодон сэтгэл гаргаж ажиллахыг хичээдэг. Мөн аливаа шинэ зүйлийг аль болох  туршиж үзэн оролдлого хийх нь илүү өгөөжтэй болохыг ойлгож суралцсан” гэсэн юм.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантарч цуцахыг мэдэхгүй тэмүүлсээр өнөөдөр энэ хоёр хөдөлмөрч бүсгүйчүүд 700 гр, 340 гр, 100 гр-ын савлагаатай зөгийн балын брэндийг бий болгожээ.

Мөн жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2017 үзэсгэлэнгээс “Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд” шагнал хүртсэн бөгөөд тус оны 9 сард Хөх хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцон гадаадын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Д.Эрдэнэсувд

Share
Tweet

Холбоотой мэдээ

ЖДҮХС: ААН-үүдийн 85 хувь нь зээлээ төлжээ

ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрчээ

СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав

Хөрөнгө оруулалтын цахим хурал “Сөүл-2021” форумаар үргэлжилнэ

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Өнөөдрийн онч үг

2025-12-6

Сэрэмжлүүлэг: Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ

2025-12-5

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг батлав

2025-12-5

Чуулган: Гэр бүлийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-12-5

ШҮГЭЛ БУРУУ ҮЛЭЭВЭЛ ШҮЛС Л ҮСЭРНЭ…

2025-12-5

Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн дэлхийн суралцагч хотуудын сүлжээнд албан ёсоор нэгдлээ

2025-12-5

Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг залгиж уушгины гуурсан хоолойд тээглэсэн байжээ

2025-12-5

Нийт нутгийн 4 хувьд зудын эрсдэл нэн их, 17 хувьд их гарчээ

2025-12-5

Гэр бүлийн хууль тогтоомжийг нарийвчлах ёстой

2025-12-5

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

2025-12-5

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

2025-12-5

Өнөөдрийн онч үг

2025-12-5

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

2025-12-4

Г.Дамдиннямын худал ярианы үр дүнг монголчууд хүртэж байна

2025-12-4

Хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2025-12-4

Ерөнхийлөгчийн Итали улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

2025-12-4

Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ

2025-12-4

Г.Билгүүн: Байгальд ээлтэй, хурдан уусдаг бодис зам талбайд цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлж байна

2025-12-4

Хүнс тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ

2025-12-4

Шингэн төлөвт оруулсан их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

2025-12-4

Хувь заяаны гаслан буюу эрх чөлөөний шан татагч

107179

“ДОГШИН ХАР”

89123

Нүүдэлчдийн ахуйг НОМ МЭТ уншиж болох МОНГОЛ СИЙЛБЭР

82518

Оюутолгойн ордыг нээсэн МОНГОЛ ГЕОЛОГИЧ

74962

2030 оны чадвар буюу МЕТАКОГНЕТИВ

66344

Нэмэлт орлоготой болмоор байна уу

66321

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ҮНЭГҮЙ БОЛОМЖУУД – ХЭРЭГТЭЙ ВЭБСАЙТУУДЫН ЖАГСААЛТ

65846

Номураг номхоруулсан Монгол

57131

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

53846

УИХ 152 ГИШҮҮНТЭЙ БОЛЧИХВОЛ ЯАХ ВЭ?

52974

Монголын хөгжмийн урлагийн “цагаан суварга” Нацагийн Жанцанноров

46767

Граш буулгасан ч алга дарам газар нь орон сууц шигэж барьсаар байх уу, хотын даргаа

45818

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

45115

Газрын ховор элементийн МОНГОЛ АМБИЦ

44832

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

40645

Г.Ням-Од: Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой

39956

Үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөл: Худалдан авалт хийхэд хүргэдэг 7 эмзэг цэг

39747

С.Даваацэрэн: Хүнд туслах чин хүсэл, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л Онцгой байдлын албанд ажилладаг

37381

Хэн бусадтай ярилцаж чадна-Түүнд амжилтын үүд нээлттэй

36066

Нүдний ханиад гэж юу вэ

34345

Facebook

newsmedia.mn

  • Бидний тухай

Хаяг

  • Сүхбаатар дүүрэг 7-р хороо Эрхүүгийн гудамж Дэлгэр төв 301 тоот

  • newsmedia.mn@gmail.com

  • +976 9918-9748, 9913-0782, 8842-1818

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.