Ө.Болдсайхан: Уриншийг тариалангийн технологиос хасах хэрэгтэй

2017-04-12 Нийгэм

Хүнсний аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлын төвд орж, өндөр хөгжилтэй улсууд ч органик хүнсний бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон. Үр тариа импортлогч Канад улсад ч  органик тариалан буюу ямар ч химийн бодис  хэрэглэдэггүй тариалан хүчээ авч эхэлж байна. Органик тариалангийн тухай  1980-аад оноос яригдсан ч үсрэнгүй хөгжөөд нийт тариалангийн таван хувь нь органик тариаланд шилжжээ.  Шинэ дэвшлийн хүрээнд ямар хэмжээний үрээр буудай таривал өндөр ургац авах зөвлөмж гаргахаар судалгаа, туршилтын ажил өрнөжээ. Тус улсын Саскатчеван мужийн Их сургуульд Хөрс судлал агрономын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан “Энсада трактрон” компанийн захирал Ө.Болдсайхантай ярилцлаа.

-Таны судалгааны ажлын сэдэв юу байсан бэ?

-Канадын Саскатчеван мужид ван­дуй, сэвэг зарам гэдэг хоёр ургамлын үрийн нормыг органик тариаланд анх удаа хэрэглэх зөвлөмж гаргасан. Гэхдээ олон талаасаа судлагдаж байж дээрх зөвлөмж гарах ёстой. Миний судалгаа дээрх хоёр ургамал агаарын азотыг хөрсөнд бэхжүүлэх талаас нь аль үрийн норм илүү өндөр ургац өгч байгааг судалсан юм. Канадын Магистрийн зэргийг хоёр жилд хамгаалдаг. Том сэдэв сонгосон болохоор судалгааны ажил дөрвөн жил үргэлжилсэн. Саскатчеван  мужид уламжлалт буюу химийн бодис хэрэглэдэг тариалан хөгжсөн. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдлын үүднээс органик тариалан буюу ямар ч химийн бодис  хэрэглэдэггүй тариалан хүчээ авч эхэлж байна. Гэтэл органик тариаланд ямар хэмжээний үрээр тарих вэ гэдэг зөвлөмж огт гараагүй, судалгаа нь хийгдээгүй байсан. Тиймээс судалгаа сунжирч удсан.  2010 оны нэгдүгээр сард магистраа хамгаалаад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн экспортын бизнэс хийж байгаад  өнгөрсөн онд Монголдоо ирсэн. Канадад судалгаагаа явуулж байхдаа 2008 оноос Төв аймгийн Борнуур суманд зэрэгцсэн судалгаа явуулж эхэлсэн. Энэ ажлаараа докторын зэрэг хамгаална. Гэхдээ сэдэв нь өөр “Хөрсний үржил шимийг сайжруулахад буурцагтан ургамлын нөлөө”. Канадад миний ажиллаж байсан вандуй, сэвэг зарам маань буурцагтан ургамал. Тиймээс энэ сэдвийг сонгосон.

Бидний амьсгалж байгаа агаарын 78 хувь нь азот байдаг. Гэтэл манай тариалж байгаа ямар ч ургамалд азот хамгийн их дутагдаж байдаг. Тэгэхээр ургамал агаарын азотыг өөртөө шингээж чаддаггүй гэсэн үг. Харин буурцагтан ургамлууд агаарын азотыг сорж аваад хөрсөнд шингээж өгдөг учир хөрсний үржил шимийг сайжруулдаг.

-Судалгааны ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Дөрвөн жил судалгаа хийлээ. Одоогоор лобароторийн судалгаа задлан шинжилгээ явагдаж байна. Дараагаар нь статистик боловсруулалт хийгээд бичих л үлдэнэ. 80 хувьтай байна.

-Хөрсний үржил шимийг сайж­руулдаг юм бол буурцагтан ургамлыг яагаад их хэмжээгээр тариалдаггүй юм бэ?

-Энэ зах зээлтэй холбоотой. Манайд зах зээл байхгүй. Цаашид хүнсний хэрэг­лээ ихэсвэл тариалж болно.  Манайд технологийн алдаанаас болж хөрс ихээр эвдэрч, элэгдэж цөлжиж байгаа. Тиймээс цаашид буурцагтан ургамал тариалах нь ойлгомжтой. Тариалж эхлэхдээ судалгааг нь хийсний дараа оруулах хэрэгтэй.

Бидний амьсгалж байгаа агаарын 78 хувь нь азот байдаг. Гэтэл манай тариалж байгаа ямар ч ургамалд азот хамгийн их дутагдаж байдаг. Тэгэхээр ургамал агаарын азотыг өөртөө шингээж чаддаггүй гэсэн үг. Харин буурцагтан ургамлууд агаарын азотыг сорж аваад хөрсөнд шингээж өгдөг учир хөрсний үржил шимийг сайжруулдаг.

-Судалгаа хийгдээгүй байсан болохоор ихээр тариалаагүй хэрэг үү?

-Судалгаа хийгдэж байсаан. 30-40 жилийн өмнөөс. Зах зээл нь байхгүй байсан болохоор судалгааны үр дүн практикт нэвтрээгүй. Хэдий судалгаа хийж байсан ч бүс нутгуудын онцлог бий. Мөн хэрэглэж байгаа техник, технологи нь өөр. Миний судалгаанд дахиад л орон зай гарч ирээд байна. Америк, Канадын тэг элдэншүүлгийн техник технологиуд оруулж ирж байна. Үүнд тааруулж судалгаа хийх хэрэгтэй. Учир нь өмнө нь хийсэн судалгаанууд уламжлалт технологиуд дээр  хийгдсэн байгаа. Тиймээс судалгаа шинэчлэгдэх ёстой. Мөн хөрсний өөрчлөлт цаг агаарын дулаарал өөрчлөгдсөн. Хүйтрэлгүй хоногийн тоо улам уртсаж байгаа нь урт болцтой тарималуудыг тариалахад боломж олгож байгаа юм.

-Манай оронд маш олон зүйлийн буурцагтан ургамал байдаг.  Ямарыг нь тариалж байсан бэ?

-Манайд хамгийн ихээр царгас, вандуйг тариалж хэрэглэж байсан. Гэхдээ тэжээлийн зориулалтаар. Гэтэл эдгээр нь өндөр зардал шаарддаг ургамлууд. Ашиг шим багатай нутгийн омог үүлдрийн малыг өндөр үнэтэй тэжээлээр бордохоор ашиггүй байдаг. Ийм учраас зах зээл хөгжихгүй удсан. Сүүлийн жилүүдэд фермэрийн аж ахуй хөгжиж зах зээл нээгдэж эхэллээ. Буурцагтан таримал өөрөө их тэсвэртэй ургамал. Увс аймагт царгасны үрийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлэж байгаа.

-Канадын хөрс манайхаас ямар ялгаатай вэ?

-Судалгаа хийж байхдаа хөрс судалгааны багт орж Канадын өмнөд хэсгээс хойд хэсэг хүртэл явж хөрсийг нь судалж байсан. Канадын хөрс бол гарал үүслээрээ ч хожим дахин нөхөн сэргээгдсэнээрээ ч их онцлогтой. 1934 оны хавар Канадад тэнгэр харанхуйлсан шуурга хоёр өдөр болсон юм билээ. Гэтэл Канадын газар тариалангийн 80-аас дээш хувь нь оршдог баруун гурван муж тэр чигээрээ хөрсгүй болсон гэсэн. Өнгөн хөрс болон үржил шимт давхаргагүй болсон гэсэн үг. Энэ нь юунаас болсон гэхээр Канадад анх суурьшсан европын тариаланчид Европын шаварлаг хөрсөндөө тохирсон анжисаар эргүүлж хагалдаг технологийг хэрэглээд байж. Канадын хүн амын суурьшил 1850 оноос эрчимжсэн байдаг. Үүнээс 80-85 жилийн дараа байгалийн гамшиг болсон байгаа юм. Канадын хөрс, Европын хөрснөөс тэс өөр. Хөнгөн хөрстэй газар. Гамшиг болсноос хойш 10 гаруй жил Канадад их өлсгөлөнгийн жил үргэлжилсэн. Өнгөн хөрсгүй болсон учир ямар ч ургамал ургахаа больсон.

-Энэ байдлаас яаж гаргасан байна вэ?

-Канадын Засгийн газар тогтоол гаргаж, фермэрүүдэд хөрсний хянан баталгааг хийж, жил жилээр сайжруулж явах гэрээ хийж эхэлсэн. Ингээд тэгээс эхлээд шинээр үүссэн хөрс гэсэн үг. Канадын  хөрс хамгаалах технологи  тэг боловсруулалтаар яагаад дэлхийд тэргүүлээд байна гэхээр тэр гамшгаас туршлага хуримтлуулж шилдэг болсон. Мөн агрономын шинжлэх ухааны нэг гол хуулийг баталсан.  Манай тариаланчдын дунд хөрсийг олон жил ашиглах тусам ядуурч, үржил шим нь буурдаг гэж боддог. Гэтэл агрономын шинжлэх ухаанд хөрсийг олон жил зөв зохистой ашиглах тусам үржил шим улам сайжирна гэж үздэг. Канад тэг хөрснөөс эхлээд дэлхийн шилдэг хөрс, дэлхийн хамгийн том үр тарианы үйлдвэрлэгч орон болсон нь энэ онолыг баталсан үйлдэл юм. Тиймээс бид буруу ойлголтоосоо салж хөрсийг сайжруулж болдог зөв технологи руу анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Хөрсийг зөв зохистой ашиглана гэдгийг яаж ойлгох вэ?

-Тухайн орныхоо хөрс, цаг уурын онцлогт тохирсон технологи, техникийг хэрэглэхийг хэлнэ.  Бид хөрсийг зөвхөн фон болгон ашиглах хэрэгтэй. Хөрсний нөөц үржил шимийг шавхаж ашиглах нь буруу технологи гэж ойлгох хэрэгтэй. Тухайн талбайгаас ямар хэмжээний ургацыг авах вэ гэсэн тооцоогоо гаргавал энэ хэмжээний ургац ийм хэмжээний шим тэжээлийн бодисоор бий болно гэсэн тооцоог давхар эхлээд хийх ёстой юм. Ингэж байж тооцоолсон ургац бий болгох эрдэс, органик бордоог хийх хэрэгтэй. Тэгэхээр хөрс бол зөвхөн фон болно гэсэн үг. Ургацаа хурааж авсны дараа ургамлынхаа дайвар бүтээгдэхүүн буюу иш сүрлийг нь сайн хэрчээд талбайд буцааж хийдэг. Энэ нь нэмэх баланс үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид авахаар тооцсон ургацаа бордоогоороо гаргаад авч, хөрсөнд иш сүрэл үлдлээ. Энэ нь хөрсийг сайжруулах нэмэх баланс болдог онол байдаг.

Манай тариаланчдын дунд хөрсийг олон жил ашиглах тусам ядуурч, үржил шим нь буурдаг гэж боддог. Гэтэл агрономын шинжлэх ухаанд хөрсийг олон жил зөв зохистой ашиглах тусам үржил шим улам сайжирна гэж үздэг. Канад тэг хөрснөөс эхлээд дэлхийн шилдэг хөрс, дэлхийн хамгийн том үр тарианы үйлдвэрлэгч орон болсон нь энэ онолыг баталсан үйлдэл юм. Тиймээс бид буруу ойлголтоосоо салж хөрсийг сайжруулж болдог зөв технологи руу анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Хөрсний үржил шимийг сайж­руулна гээд үнс, бууц хольдог. Энэ хэр оновчтой арга вэ?

-Үнс, бууц ашиглах нь тохиромжтой. Гэхдээ үнсний тухайд юуны үнс гэдгээс хамаарна. Үнсийг их хэмжээний талбайд хэрэглэх боломжгүй. Харин бууц бол шалгарсан арга. Энэ хэрэглээ дэлхийн газар тариалан өндөр хөгжсөн оронд улам эрчимжиж байна. Гэхдээ бууцыг тэр чигээр нь хэрэглэж болдоггүй. Учир нь бууц өгөршиж амжаагүй органик бодис. Тиймээс хөрсөнд ороод задрах гэж уддаг. Үүний үр шимийг үзэх гэж олон жил шаардлагатай болдог. Мөн хог ургамал их тарьдаг. Мал олон төрлийн үр иддэг учраас үр нь малын баасаар дамжин талбайг бохирдуулж, хог ургамал ургах нөхцөлийг бүрдүүлдэг.

Тиймээс бууцыг  хойд Америкийн фер­мэрүүд том саванд их хэмжээгээр хуримтлуулж шингэлээд исгэж халаагаад бордоо болгож хэрэглэдэг. Бууцаар их хэмжээний талбайг бордоход хүрэлцээ муу учраас буурцагтан тарималыг л сэлгээнд оруулах хэрэгтэй.

Дорнод аймгийн Халх гол орчмоор,  Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг тариалангийн гол бүсээр сүүлийн хоёр жил явахад хөрс үржил шимээ алдаж элэгдэлд их оржээ. зайлшгүй буурцагт тарималыг сэлгээнд оруулж өгөх шаардлагатай болж байгаа юм. Буурцагт таримал тарих нь зах зээлгүй учраас манай тариаланчид тэр бүр шимтэхгүй байгаа. Тэгээд ч тариаланчид санхүүгийн хувьд боломжгүй учраас төр засгаас энэ талаар бодлого явуулах ёстой.

-Буурцагтан ургамал тариалахад өртөг өндөр байдаг юм уу?

-Буурцагтан ургамал нэг, хоёр, олон настай гэсэн гурван янз байдаг. Вандуй, сэвэг зарам зэрэг нь нэг настай ургамал. Нэг наст ургамал өндөр ургац өгдөг. Олон настай буурцагт ургамал гэвэл царгас байна. Нэг л удаа тариад дөрвөн жилийн турш жилд хоёр удаа хадаж аваад хэнзлүүлж ургадаг. Мөн уургийн агууламж их байдаг. Энэ нь эдийн засгийн хувьд сүүний аж ахуйнуудад ашигтай. Царгасыг ихээр тариалахад зах зээл муу байгаа ч өмнөд хөршид зүүн хилийн ойролцоо Хятадын сүүний томоохон үйлдвэрүүд байгаа. Тэгэхээр боломж байгаа гэсэн үг. Хэдэн жилийн өмнө Хятадын сүүнээс милламин гарсанаас хойш Хятадын Засгийн газраас сүүний үйлдвэрүүдэд нэлээд  анхаарах болж сүүний чанарыг сайжруулахын тулд царгасыг их хэмжээгээр бэлтгэх хэрэгтэй болсон. Гэвч их хэмжээгээр бэлтгэх талбай нөөц боломж байхгүй харин монголд тариалаад сүүний фермэрүүдэд нийлүүлэх бололцоотой гэж сонсож байсан юм. Мөн Энэтхэг, Хятад, Арабын орнуудад хүнсний нэлээд хувийг вандуй, сэвэг зарам эзэлдэг. Дээрх улсууд бол маш  том зах зээл. Энэтхэг, Араб улсууд вандуй, сэвэг зармынхаа 50-аас илүү хувийг Хойд Америк ялангуяа  Канадаас импортолж хэрэглэж байгаа. Миний бодож байгаагаар бодлогын хэмжээнд дэмжээд хөрсөө хамгаалах үүднээс буурцагт тарималуудыг сэлгээнд оруулж өгвөл зах зээл их ойрхон, ашигтай байгаа юм. Ялангуяа их хэмжээгээр тарих хэрэгтэй. Бидний мэдэх буурцагтан ургамал бол вандуй, шар буурцаг юм. Сүүлийн жилүүдэд махыг шар буурцагаар орлуулж хэрэглэх болсон. Энэ нь тариаланчдад маш боломжийн зах зээл гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ургамлуудаар дамжуулан уургийн хэрэгцээгээ хангаж болно.

-Манайд ямар хэмжээний царгас тариалбал ашигтай вэ?

-Монгол Улсын хэмжээнд энэ жил 430-аад мянган тонн улаан буудай авсан. Үүний гуравны нэгээс багагүй хэмжээтэй байвал болж байгаа юм.

-Манай улс тариалангийн бордоогоо хоёр хөршөөсөө авдаг?

-Манайх бордоогоо Хятад, Оросоос оруулж ирж байгаа Хятадаас нийлмэл бордоо, Оросоос азотын бордоо гэж ирдэг. Манайх сүүлийн 20-оод жилд ямарч бордоо хэрэглэдэггүй байсан. Саяхнаас азотын бордоог дахин хэрэглэж байгаа нь их сайн. Гэхдээ одоо ярианыхаа чигийг техник технологи руу хандуулмаар байна. Сүүлийн үед манай цаг агаар өөрчлөгдөөд хуурайших шинжтэй болсон, дээр нь олон жилийн тариалангийн алдаатай технологи хэрэглэж явснаар хөрсний үржил шим муудсан. Тэгэхээр тэг технологид юуны түрүүнд ормоор байгаа юм. Сүүлийн үед тариаланчид Атарын 3-р аяны хүрээнд Сэлэнгийн зарим компаниуд технологио 100 хувь өөрчлөөд Канадын технологийг  хэрэглэж эхэлж байгаа. Нэгэнт бид бордоог хангалттай хэрэглэж чадахгүй байгаа учраас буурцагт ургамал тариалах зах зээлийг бий болгох хэрэгтэйг дахиад хэлмээр байна. Шинэ технологи гэдэг нь хөрсийг огт хөдөлгөхгүйгээр тэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрсийг хагалахгүй, хавахгүй тэг хөдөлгөнө гэсэн үг юм. Урьд нь эргүүлж хагалж, олон дахин хавдаг  байсан. Уринш бэлтгэх уламжлалт технологи нь гурван үндсэн зорилготой. Тухайлбал, хөрс сэвсгэр байж чийг хуримтлуулдаг, мөн ургаад байгаа хог ургамлыг цөөрүүлдэг. Мөн хөрсөнд байгаа үржил шимийг ургамал тэр чигээр бүгдийг авч чаддаггүй, зөвхөн эрдэсжсэн үржил шимийг ургамал иддэг. Гэтэл цаана нь ургамалд ашиглагдахгүй нөөц үржил шимийг механик аргаар олон удаа боловсруулалт хийхээр хөрсний нөөц үржил шим нь эрдэсждэг. Өөрөөр хэлбэл, унаган бүтцээ алдаж ургамалд ашиглагдах хэмжээнд очно гэсэн үг. Тэгээд дараа жил нь ургамалд ашигладаг ургац сайн авдаг. Ийм гурван зорилгоор  уламжлалт уринш хийдэг байсан. Харин одоо эсрэгээр тэг технологийг хэрэглэх болсон бөгөөд энэ нь уламжлалт уриншийн технологийн бүхий л зорилтыг илүү хангаж чадаж байна. Гэхдээ ганц хоёр жилийн дотор технологио өөрчилнө гэж байхгүй. Харин тэглэх  уриншид шилжээд, ирээдүйд уламжлалт аргаар уринш бэлтгэхийг тариалангийн технологиос хасах хэрэгтэй.  Ер нь уринш бол бизнесийн талаасаа тийм ч оновчтой арга биш. Нэг жил ургац авахгүй, дээр нь боловсруулалтын зардал маш өндөр, мөн хөрсөө жилийн турш хучлагагүй хийсгэдэг. Бүр эдийн засгийн талаас нь харвал уринштай хөрснөөс жилд 30 хүртэл тонн хөрс хийсдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл манай улсын бүх тариалангийн талбайгаас хийсч буй үржил шимт хөрсийг дэлхийн зах зээл дээрх нэг кг хөрсний үнээр үржүүлбэл алт эрдэнэстэй ч харьцуулахгүй мөнгөний тоо гарна. Тиймээс миний оруулж ирээд байгаа шинэ технологи, техник маань энэ бүх эрсдэл, алдагдлыг арилгахад чиглэгдсэн юм.

Сүүлийн үед манай цаг агаар өөрчлөгдөөд хуурайших шинжтэй болсон, дээр нь олон жилийн тариалангийн алдаатай технологи хэрэглэж явснаар хөрсний үржил шим муудсан. Тэгэхээр тэг технологид юуны түрүүнд ормоор байгаа юм.

-Химийн уринш хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үү?

-Химийн уринш гэдэг нь химийн бодис цацаж хэрэглэхийг хэлж байгаа юм. Энэ нь хүний биед хоргүй хөрсөнд задраад ургамалд ашигтай элемент болдог.
Ер нь уринш бол бизнесийн талаасаа тийм ч оновчтой арга биш. Нэг жил ургац авахгүй, дээр нь боловсруулалтын зардал маш өндөр, мөн хөрсөө жилийн турш хучлагагүй хийсгэдэг.

Бүр эдийн засгийн талаас нь харвал уринштай хөрснөөс жилд 30 хүртэл тонн хөрс хийсдэг гэсэн судалгаа байдаг. нөлөөгүй гэж тогтоогдсон дэлхийн ихэнх улс орон хэрэглэж байна. Хөрсний үржил шимийг механик аргаар дараа жилд нь ургамалд идүүлдэг байсан бол одоо энэ аргыг хэлж байна. Шинэ техник, технологи руу шилжихийн хэрээр бордооны хэрэгцээ улам нэмэгдэж байна. Тэглэх технологийг хэрэглэхийн тулд уламжлалт машин механизмууд энэ технологийг гүйцэтгэж чадахгүй болж байгаа. Нэгэнт шинэ технологийг нэвтрүүлэх хэрэгжүүлэхэд  шинэ механизм ашиглах шаардлага тулгарч байгаа юм. Манай компани “Энсада Трактрон” гэдэг компани. Дэлхийн хамгийн том трактор үйлдвэрлэгч “Case new holland” компанийн Монгол дахь албан ёсны дистербютерээр ажиллаж байгаа. Монголын тариаланчдад технологио өөрчлөх ажилд нь  техникийн дэмжлэг үзүүлдэг. Бид техник технологио судалж туршиж үзсэний үндсэн дээр зөвхөн техник өгөөд зогсохгүй технолгио өгч зөвлөгөө өгдөг. Техникүүд хүчин чадлынхаа хувьд өөр өөр байдаг. Үүнээс шалтгаалан үнийн хувьд зөрүүтэй. Одоогоор манайд “Case new holland” компанийн 100 гаруй трактор ажиллаж байна.

-Монгол, Канадын цаг уурыг төстэй гэдэг. Газар тариалангийн чиглэлд төстэй байж чадах уу?

-Канад Монгол хоёр нэг өргөрөгт оршдог. Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалаараа л төстэй. Баруун Канадын гурван муж нь  газар тариалангийн  бүс нутаг. Номхон далайгаас 1600 км алслагдсан байдаг учраас эрс тэс өвөлдөө маш их цас унадаг. Энэ үед өвөлжих тарималуудыг тарих ашигтай болдог. Намар наймдугаар сард тариад өвөлжүүлээд зургаа, долоодугаар сард ургац авах боломжтой.   Харин борооны хуваарилалтын хувьд Монголын жилийн хур тунадас 250 мл, Баруун Канадад 300 мл бараг ойролцоо. Гэхдээ  Монголд долоодугаар сард хур хунадас их ордог бол Канадад маш зөв хуваарилалттай. Дөрөв болон зургаа, долоодугаар сард их бороо ордог. Энэ нь тариа тарих, соёлох, тариалангийн өсөлт хөгжилтийн хувьд бутлалт, цэцэглэлтийн үе шатууд таардаг учир өндөр ургац авдаг.  Хөрсний хувьд адилхан гэхэд хэцүү. Монгол орны хөрс их чулуулгын өгөршилтөөр үүссэн байдаг бол Канад улсын хөрс 2-р мөстлөгийн үеэр мөс цасан доор байсан газар нутаг юм. Өөрөөр хэлбэл,  хурдасаар тогтсон хөрс. Тэгэхээр хөрсний бүтэц, агууламж, механик бүрэлдэхүүний хувьд өөр болж эхэлж байгаа юм.

-Канад улс органик тариаланг нэвтрүүлээд эхэлсэн. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгж энэ эгнээнд нэгдээд байна вэ?

-Канадад хоёр том тариалан байна.  Ерөнхийдөө органик тариалан 1980-аад оноос яригдсан. Харин одоо үсрэнгүй хөгжөөд нийт тариалангийн таван хувь нь органик тариаланд шилжээд байна. Энэ бол маш удаан үйл явц байдаг. Олон шаардлагуудыг биелүүлж органик гэсэн сертефикат өгдөг.

-Генийн өөрчлөлттэй үрийг ялгах аргагүй. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Бид үрээ органик биш тариалан дээр ч гэсэн байнга шинэчилдэг. Шинэчлээд байдаг нь сортын алдаа гарахаас сэрэмжилж үрийн аж ахуйгаас шинэ үр авч сайжруулдаг тул элдэв генийн өөрчлөлт гарахгүй. Өндөр хөгжсөн зарим улс орнуудад генетекийн өөрчлөлттэй үр гаргаж худалддаг болсон. Энэ үр нь хур бороо, гадны нөлөөлөлд тэсвэртэй.  Харин манай улсад генийн өөрчлөлттэй үрийн бизнесийг төдийлэн сайшаахгүй байгаа.

Ярилцсан Б.САНЖ

Өнөөдрийн онч үг

60 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.