Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр Улаанбаатар хотын авто замын ачааллыг сааруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, Энэ сарын 15-наас ирэх аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08.00-17.00 цаг болгон өөрчиллөө. Одоо нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өглөө 08.30 цагт цуглаж, 17.30 цагт тарж байгаа юм.
Энэхүү өөрчлөлтөд сургууль, цэцэрлэг болон бусад үйлчилгээний байгууллагууд багтахгүй юм байна.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг харгалзан томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулах ажлыг судлах зорилгоор ажлын хэсэг гаргажээ.