Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21,847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1,030 чиглэлд 1,957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1,508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 1,762 иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 80 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.
“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/720 дугаар захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хөдөлгөөнт хяналт шалгалтыг хоёр удаа хийж, товчоодын үйл ажиллагаатай танилцаж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг тарааж, тарваганы мах, түүхий эдийг илрүүлсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх үүрэг даалгаврыг өгсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй 20 ТҮЦ-ийн түрээсийн гэрээ цуцлуулах албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн 4 цэгийн үйл ажиллагаа зогсоосон. ҮЦХ-д төсөл хэрэгжүүлэгч “Ред фильм” ХХК-ийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.