Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “2018-2019 оны хичээлийн жил эхлэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас аймаг, нийслэлийг зорих хөл хөдөлгөөн ихэслээ. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тухайлбал улсын сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр бүртгүүлж өгнө гэх байдлаар иргэдийг залилж байна. Мөн оюутан залуусыг оюутны байранд үнэ төлбөргүй оруулж өгнө хэмээн залилсан тохиолдол бүртгэгдсэн. Жил бүр цагдаагийн байгууллагад 10-20 орчим ийм төрлийн гомдол мэдээл ирдэг. Улсын сургуульд үнэгүй оруулж өгнө гэх зарын дагуу холбогдож танилцаад мөнгөө залилуулах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул иргэдийг хууль бус зүйлд итгэж, хохирогч болохгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Мөн хичээлийн шинэ жил эхлэнгүүт залуучууд архидан согтуурч, гэмт хэрэг үйлдэх нь ихэсдэг. Тухайн архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн оюутан залуусыг Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Мөн тухайн сургуульд нь албан мэдэгдэл хүргүүлэх аж.
Түүнчлэн хичээл эхлэнгүүт аж ахуй нэгж байгууллагууд баар, ресторанууд хямдрал зарладаг. Ашиг олохын төлөө биш гэмт хэргээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байлаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.