Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн суудал эзгүй болов. Учир нь 18 дахь удаагийн ерөнхийлөгч Пак Гын Хе нь албан тушаалаасаа хугацаанаасаа өмнө огцорсон билээ. Тиймээс тус улсын 19 дэх удаагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгуулийг ирэх сарын 9-нд зохион байгуулахаар болж, албан ёсоор зарлажээ.
Үүнтэй холбогдуулан улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулж дууссан байна. Одоогийн байдлаар тэргүүлэх таван нам нэр дэвшигчидээ тодруулж, нийтэд танилцуулаад байгаа аж. Эдгээр нэр дэвшигчид дундаас Мүн Че Ын-ийн рейтинг харьцангуй өндөр байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолж байна. Учир нь тэрбээр таван жилийн өмнө экс ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй өрсөлдөж байсан туршлагатай гэнэ.
О.Соёмбо