Баянзүрх дүүргийн Биеийн тамир Спортын хороо 2018 оны ‘’Ажил танилцуулах өдөрлөг’’-өө өнөөдөр дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд амжилттай зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн Биеийн тамир Спортын хорооны дарга С.Эрдэнэбат 2017 оны тухайн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа товчхон танилцуулсан юм. Түүнчлэн Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд идэвх, санаачлагатай оролцсон зарим ахмад тамирчдыг Монголын үндэсний Олимпын хорооны ‘’Олимпын алдар’’ одонгоор шагнаж урамшууллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.