Р. Чойномын 14 дүгээр ботийн нээлт боллоо

2018-06-21 Амрах агшин

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын уран бүтээлийн 14 дүгээр ботийн нээлт өчигдөр боллоо. Цувралын нээлтийн үеэр төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам Р.Чойномын шүлэг, найраглалаас уншиж, их найрагчийн шүлгээр бүтсэн дуунуудыг дуулан бэсрэг тоглолт толилуулсан юм.  Уг боть төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хувийн цуглуулгад байсан их найрагчийн олонд хүрээгүй бүтээлүүд, шүлэг, өгүүллэгээс бүтжээ. Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас эрхлэн найрагчийн шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, захидал тэргүүтнийг 13 ботид эмхэтгэн өнгөрсөн жил олны хүртээл болгосон билээ.

Энэ үеэр найрагчийн гар бичмэлүүд болон өөрийнх нь гарын үсэгтэй шүлгийн дэвтрүүд, өмнө хэвлэгдсэн номуудыг нь нийтэд дэлгэн сонирхуулсан байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.