Энэ сарын 24-ний өдөр нөхөн болон дахин сонгууль явагдана. Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хуудасны загвар, тоо хэмжээг баталжээ.
Түүнчлэн сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн байна. Дахин болон нөхөн сонгуулийн зардлыг тухайн аймаг, орон нутгийн төсвөөс гаргах гэнэ. Нийтдээ 22 төлөөлөгч нас барж, гурван төлөөлөгч өөрийн хүсэлтээр, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, 31 хүн төрийн албанд томилогдсоны улмаас нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулж байгаа аж. Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт болох бол аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр аймагт дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна.
Харин сумын ИТХ-ын дахин сонгуульд гурван сумын дөрвөн тойрогт 22 нэр дэвшигч өрсөлдөж байгааг СЕХ-ноос мэдээллээ.
25 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.