Марафон гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хязгаарлана

2018-05-17 Нийслэл


“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлахаар төлөвлөжээ.

Тиймээс иргэд явганаар болон унадаг дугуйгаар эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.