Японы парламент түүхэнд байгаагүй их зарлагатай төсөв баталлаа

2017-03-28 Ертөнц

Японы хууль тогтоох дээд байгууллага 2017 оны санхүүгийн жилд зориулан тус улсын түүхэнд байгаагүй их хэмжээний зарлагатай төсөв баталжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ирэх сард эхлэх 2017 оны санхүүгийн жилд тус улсын эрх баригчид 97 их наяд иен буюу 880.7  тэрбум орчим долларыг зарцуулах эрхтэй болж байна.

Тус улсын Сангийн сайд Таро Асо хэлэхдээ “Засгийн газар төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтаа эрчимжүүлснээр 2020 он гэхэд төсвийн тэнцвэрт байдлыг хангана” гэв.

Японы Статистикийн товчооны мэдээллээр, 2016 оны санхүүгийн жилд тус улсын төсөв 96.72 их наяд иен байсан бол 2015  онд 96.34 их наяд иен байжээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.