Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил маань нэг алхам урагшиллаа

2018-04-20 Нийслэл

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон дахин төлөвлөлт хариуцсан хүмүүсийн хамт өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Тодруулбал, “Сервис центр” буюу Дэд бүтцийн төв байгуулах төсөл дүүргийн 7 дугаар хорооноос эхлэхээр бэлтгэл хангагдаад байна. Нийслэлийн хэмжээнд анх удаагаа хийгдэж байгаа энэ ажлыг дүүргийнхээ иргэд рүү чиглүүлж, үр дүнд хүрэхийн төлөө тэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжих газар дээр иргэд, хотын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж дахин төлөвлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хотын удирдлагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний хүртээмжийг сайжруулж орон сууцжуулах зорилгоор төвийн шугаманд холбогдоогүй айл өрхийг хамруулах энэ ажил тус дүүрэгт ирэх сарын 15-наас эхлэх бөгөөд төсөвт өртөг нь одоогоор 10 гаруй тэрбум төгрөг юм.

О.ГЭРЭЛ

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.