Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

2018-04-13 Нийслэл

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 08.00 цаг болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэлийн эхний автобус 6.45 цагт автобаазаас гарахаар  төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний цагийг  5-10 минутаар  урагшлуулах зохицуулалт хийсэн байна. Чиглэлүүдийн цагийн хуваарьтай танилцана уу.

Д/Д Чиглэлийн нэр Эцсийн зогсоолын нэр Эцсээс хөдлөх цаг
1 ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” Налайх 6:20
2 Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг” Зүүн салаа 6:37
3 Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг” Тахилт 6:40
4 Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” Нарангийн гол 6:40
5 Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг” Нисэх 6:40
6 Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” Шадвилан 6:38
7 Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр” Сэлх 6:40
8 Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” Сэлбэ 6:36
9 Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” Улиастай 6:39
10 Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” Гачуурт 6:34
11 Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв” Нарангийн гол 6:40
12 Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” ХМК 6:38
13 ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” Шарга морьт 6:40
14 ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” Гордок 6:30
15 ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат” Түргэний гол 6:30
16 ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат” Туул тосгон 6:40
17 ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар” Биокомбинат 6:40

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас:

  • Өлөө 7:00 цагт 298 автобус буюу 32 хувь
  • 7:30 цагт 730 автобус 78 хувь
  • 8:00 цагт 897 автобус 96 хувь
  • 8:30 цагт 925 автобус 99 хувь үйлчилгээнд ажиллаж байх зохицуулалтыг нийслэлийн Тээврийн газраас хийсэн байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.