Зам тээврийн осолд 16 хүн өртжээ

2017-03-27 Мэдээ, мэдээлэл

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 509 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 388 дуудлага бүртгэгдсэн бол осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны урд замд С жолоочтой  “T.Prius” маркийн автомашин онхолдож зорчигч Д, Б нарын таван хүн гэмтжээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг “АПУ” ХХК-ийн баруун зогсоолд  “T.Prius-30” маркийн автомашины жолооч нь “T.Kluger”, “Chevrolet Equinox”, “L.Cruiser-200 ” маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан ч  тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг аймгийн төвөөс есөн км зайд асфальтан замд “T.Prius-11” маркийн автомашин онхолдож, жолооч 25 настай залуугийн амь нас хохирчээ.

А.Уянга

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.