БНХАУ АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татвар ногдуулах шийдвэр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байна. Тодруулбал, АНУ-аас БНХАУ руу экспортлодог 120 нэр төрлийн бүтээгдэхүүнд түүний дотор жимс жимсгэнд 15 хувийн, өөр 8 нэр төрлийн бүтээгдэхүүнд, гахайн махны импортод 25 хувийн гаалийн татвар ногдуулахаа бас мэдээлсэн байна. Үүнийг ган, хөнгөн цагааны импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн АНУ-ын шийдвэрийн хариу гэж үзэх хэрэгтэй хэмээн БНХАУ-ын Сангийн яамны мэдээлэлд өгүүлсэн байна. БНХАУ-ын Сангийн яамнаас тус улс олон талт худалдааны системийг дэмждэг ч хариу арга хэмжээ ийнхүү авсан нь шударга, Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцэж байгааг тэмдэглэжээ.
БНХАУ өмнө нь АНУ-д хандаж хоёр орны худалдааны салбар дахь харилцааг муутгаж болзошгүй арга хэмжээнээсээ татгалзахыг уриалж байсан юм. Тус улсын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн АНУ бусдад зориулан нүхэндээ өөрсдөө унах хэрэгтэй болно шүү гэж хүртэл анхааруулж байсныг нь хэвлэлүүд сануулж байна.
Гэхдээ БНХАУ-ын тал хоёр талын худалдаатай холбоотой асуудлаар яриа хэлэлцээ хийхэд хэзээд нээлттэй, бэлэн гэдгээ илэрхийлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ган, хөнгөн цагааны импортод гаалийн татварыг өндөр хувиар тогтоосон төдийгүй өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын эдийн засгийн түрэмгийлэлтэй тэмцэх тухай тунхаг бичгийг баталсан. Энэ дагуу БНХАУ-аас АНУ руу тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход хязгаар тогтоосон юм. Ерөнхийлөгч Трамп ийм арга хэмжээ авснаар БНХАУ 60 гаруй тэрбум ам.долларын хохирол амсана гэж тооцоолж байгаагаа ч мэдэгдэж байсан юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.