“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв.
“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайт цанын баазад зохион байгуулагдах юм. Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм.
Хурлын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа Цасны баярт оролцож байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн цасны баяраар зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлнэ гэдгээ анхааруулж байв.
ЦУОШГ-аас өгсөн мэдээгээр энэ сарын 24-ний бямба гарагт -6 хэмийн хүйтэн байх аж. Мөн Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх юм. Хотын удирдллагууд нийслэлийн нийт иргэдээ “Цасны баяр”-т өргөнөөр оролцохыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.