Дэлхийн улсууд хэдэн өдөр амардаг вэ?

2018-10-13 Амрах агшин

Испани Улс

Баярт  хамгийн дуртай ард түмэн бол халуун цуст испаничууд юм. Испанид жилдээ 36 баяр тэмдэглэдэг. Эдгээрээс 22 нь албан ёсны баяр бөгөөд улс даяар амардаг 14 баяр байдаг байна. Тус улсын хуулиар ажилчин, албан хаагчид жилд дунджаар нэг сарын цалинтай амралт авах эрхтэй байдаг. Испани нь Европын холбооны бусад улсуудаас ажилгүйдэл харьцангуй өндөртэй бөгөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх талаар төрийн зүгээс онцгой анхаардаг байна.

Венесуэл

Латин Америкчуудыг дуу хөгжим, наргиан цэнгээнд дуртай гэдэг. Үүний нэг жишээ нь Венесуэль улс юм. Тус улс жилдээ мөн 36 баяр тэмдэглэнэ.

Баяраас гадна тэмдэглэлт өдрүүдэд ч өндөр ач холбогдол өгдөг. Аавуудын өдөр, сэтгүүлчдийн өдөр зэрэг сонирхолтой тэмдэглэлт өдрүүдтэй. 36 баяраас 24 нь албан ёсны баяр бөгөөд 12 баяраар улс даяар амардаг ажээ.

Шинэ Зеланд

Шинэ Зеланд Улс нь жилдээ 25 баяр тэмдэглэдэг. Үүнээс 10 өдөрт нь бүх нийтээр амардаг байна. Шинэ Зеланд нь Европ тивд оршдоггүй ч Европын холбоонд бүртгэлтэй улс юм.

Тус улсын ажилчин, албан хаагчид жилд нэг сар цалинтай амрах эрхтэй. Хөдөлмөрийн хуулиндаа хэрэв ажилтан, албан хаагч бүх нийтийн амралтын өдрөөр ажиллах бол ажилласан цаг бүрийн хөлсөө жирийн үеийнхээс нэг нугалж төлүүлэх эрхтэй хэмээн заажээ.

Франц

Франц Улс ч жилдээ 36 баяр тэмдэглэдэг бөгөөд эдгээрээс 11 нь бүх нийтийн амралтын өдөр юм. Тус улсын албан байгууллагууд ажилтнуудаа жилд нэг сар цалинтай амраах үүрэг хүлээдэг. Ийнхүү өгөөмөр “зан” гаргасныхаа төлөө хатуу шаардлага тавьдаг байна.

Франц Улс нь бизнес эрхлэгч, ажил олгогчиддоо хангалттай анхаарал хандуулдаг бөгөөд тухайн байгууллага ашигтай ажиллахын тулд ажилчдаа олноор нь ажлаас халахыг ч зөвшөөрдөг. Франц улс нь дэлхийн хоёрдугаар дайнд идэвхтэй оролцсон бөгөөд ялалтын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэдэг байна.

Грек

Грекчүүд жилд 37 баяр тэмдэглэдэг бөгөөд эдгээрээс 12 нь олон нийтийн амралтын өдөр юм. Уламжлалт баяруудаас гадна шашны баяр ч цөөнгүй байдаг.

Боливи улс

Боливичууд жилд 37 баяр тэмдэглэдэг бөгөөд 12 нь бүх нийтийн амралтын өдөр юм. Тус улс зул сарын баяраас гадна зургадугаар сард уламжлалт шинэ оны баяраа тэмдэглэдэг.  Мөн “Далай тэнгисийн өдөр”, “Далбааны өдөр” зэрэг өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг байна.

Харин Монгол Улс жилд арваад баяр тэмдэглэдэг бөгөөд дунджаар 14 өдөр амардаг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.