Тэдгээрийн дотор Шанхай хотын ДНБ-ний нийт хэмжээ нь анх удаа гурван их наядыг давж Хятадын хотуудаас эхний байрыг эзэлсэн байна. Бээжин, Шенжэн, Гуанжоу “хоёр их наяд клуб”-ын гишүүд болсон бөгөөд эдгээр дөрвөн хотын эдийн засгийн нийт хэмжээ 10 их наяд юань болж, улсын нийт ДНБ-ий наймны нэг хувийг эзэлж байна.
Урьдчилсан тооцоогоор Бээжин хотын ДНБ-ий хэмжээ 2017 онд 2.80 их наяд юаньд хүрч өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн байна. Тэгвэл Шанхай хотын ДНБ-ий хэмжээ 3.013386 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 6.9 хувиар өсчээ.
Гуанжоу хотын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2.15 их наяд юаньд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шенжэн хотын ДНБ-ний хэмжээ 2017 онд 2.2 их наяд юаниас давах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.8 хувиар өссөн байна.
Дээрх 4 хотоос гадна эхний 10-т багтах хотуудын жагсаалтад Тяньжин, Ченду, У хан, Сужоу зэрэг шинэ шугмын хотуудын 2017 оны эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг зарласан бол Чунцин, Ханжоу хотууд эдийн засгийн тоо баримтаа зарлаагүй байна.
2016 оны Хятадын ДНБ-ний үндэсний статистик үзүүлэлтээр Тяньжин хот 1,788.539 тэрбум юанийн ДНБ-ээр тавдугаар байрт оржээ. Энэ жил Тяньжины эдийн засгийн өсөлт 9.0 хувь байв.
Чунчин хот нь зөвхөн 2017 онд ДНБ-ний өсөлт 4.82 хувьд хүрч Тяньжин хотыг давсан бөгөөд 2017 оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөнөөр Чунчин хот 5 дахь байрыг эзлэх болсон.
Үүнээс гадна 2016 онд Ханжоу хотын ДНБ 1.131372 их наяд юаньд хүрч 10-р байрт Нанжин хот ДНБ нь 050302 тэрбум юаньд хүрч 11-р байрт тус тус орсон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.