“Налайх дүүрэг дэх нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 ААН-ээс 6 нь өөрийн талбай дээр 53 ам, цооног гарган 6 нөхөрлөлийн 1375 ажилчид, хууль бусаар 37 ам, цооногт 236 иргэд ажиллаж байна. Нийт 90 ам цооногт 1190 иргэд үйл ажиллагаа явуулж байна.
Монголын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7, Боловсролын тухай хуулийн 42.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
2025-01-22
2025-01-20
2025-01-20
2025-01-20
2025-01-20
87488
30895
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.