Нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

2017-03-20 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан намын удирдлагууд намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр гардуулан өгөв.

 Үндэсний бодлогын хорооны 380 суудлын төлөө 511 хүн нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Мөн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн хүч үзэх аж. Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авсан байна. Мөн тус намын Үндэсний Бодлогын хороонд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Д.Зоригт, Х.Баттулга, Д.Ганбат, БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээр бүртгүүлжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Их аварга Д.Дагвадорж, Д.Кекүшюзан Батбаяр нар хүч үзэхээр болсон байна.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг батлан даалтад гаргах захирамжийг энэ сарын 7-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл тэрбээр Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшжээ. Архангай аймгийн Үндэсний бодлогын хороонд Д.Ганхуягийн хамт нэр дэвшиж өнөөдөр үнэмлэхээ гардан авсан байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.