Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Үүнтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг өсөх хандлагатай байдаг.
2016 онд улсын хэмжээнд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдсэний 93 хувь нь буюу 126 нь мөн унадаг дугуй, мопедтой холбоотой зам тээврийн осол 106 бүртгэгдсэний 101 нь буюу 95 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь хүн ам, тээврийн хэрэгслийн нягтаршил, хөдөлгөөнтэй холбоотой юм.
Харин мотоцикльтой холбоотой зам тээврийн осол нийт 449 бүртгэгдсэний 82 хувь буюу 369 нь орон нутагт бүртгэгдсэн нь орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашиглах болсон мөн жолооны сургалтанд хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм судлаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй хүн мотоцикль барьж хөдөлгөөнд оролцдог, хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцдог зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Насны байдлаар нь авч үзэхэд 15-35 насны ид хөдөлмөрийн насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна.
Иймд эцэг эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баруун, зүүн тийш эргэхдээ дохио өгч хэвших шаардлагатайг зөвлөж байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.