Зөрчилтэй байгууллагуудад торгууль ногдууллаа

2018-01-3 Нийслэл

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу шинэ жилийн баярын өмнө хяналт шалгалт явуулжээ. 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан хяналт шалгалтад 1045 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж, 860 зөрчил илрүүлсэн  байна. Үүнээс 620 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 17 албан шаардлага хүргүүлэн, 9.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөн дээр танилцуулсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.