“ТОКИО-2020”-ЫН ҮЕЭР АВТОМАТААР НҮҮР ТАНИХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛНЭ

2017-12-28 Ертөнц

Токиогийн зуны олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болно. Тус олимпийн аюулгүй байдлыг хангах үүднээс автоматаар хүний нүүр таних төхөөрөмж байрлуулахаар зохион байгуулагчид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тамирчид болоод зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх ажлын хүрээнд энэхүү ажлыг хийх юм байна.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, автома таар нүүр таних төхөөрөмжүүдийг ойролцоогоор 40 цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалганы хажууд суурилуулах бөгөөд тамирчид, үйлчилгээний ажилтнууд, аюулаас хамгаалах хүчнийхэн болон сэтгүүлчид гэх мэт 300-400 мянган хүнийг энэ төхөөрөмжөөр шалган дотогшоо оруулах аж. Камераар тоноглогдсон компьютерууд нь Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэн рүү өмнө нь орж байсан хүмүүсийг автоматаар таних аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.