Олон улсын стандартын тэргүүлэх аудитортой боллоо

2017-12-22 Нийслэл

Ногоон байгууламжид ISO нэвтрүүлэх сургалт нь олон улсын ISO9001:2015 стандартыг ногоон байгууламжын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зөвлөх үйлчилгээний “SFCS консалтинг” ХХК-тай хамтран ажиллаж, дотоод аудиторт 6 хүн бэлтгэгдлээ. Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн доктор /Ph.D/ Д.Сүхбат, Хот тохижилтын газрын ногоон байгууламжийн албаны дарга Н.Билэгсайхан нар аудиторын сургалтыг амжилттай дүүргэж тэргүүлэх аудитор болж олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээгээ гардан авав. Энэхүү гэрчилгээ нь “SFCS консалтинг” ХХК-ний Ази номхон далайн бүс нутгийн баталгаажуулалтын хүрээнд хүчин төгөлдөр юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.