Монгол Улсын Шинжлэх ухааны академи ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгтэй хамтран ажиллана.
Тодруулбал, шинжлэх ухаан технологи дамжуулалт, эрдэм дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах, Торгоны зам Тинк танкийн уламжлалт хуралдааныг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна.
БСШУСЯамны урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ӨМӨЗО-ны төлөөлөгчид Шинжлэх ухааны академийн удирдлагуудтай ажлын уулзалт зохион байгуулах үеэрээ энэ талаар санал солилцжээ.
Уулзалтад Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга Цэцэнбилэг, ШУТН-ийн Шинжлэх ухааны газрын дарга, ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга, Эрээн хотын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга, ӨМӨЗО-ны Хятад-Монгол технологи дамжуулах төвийн дарга нар оролцжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.