Чөлөөт цагаа өнгөрүүлэх “Мөсөн хотхон” баригдаж байна

2017-12-8 Мэдээ, мэдээлэл

Сэлбэ голын ай савд  мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхон байгуулахаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ажлаа эхлүүлжээ. Тодруулбал, Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэлх талбайд уг мөсөн хотхон байрлах аж.

Мөсөн  хотхоныг  хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор бүтээж байгаа юм.

Энэхүү мөсөн хотхонд хүүхэд, том хүнд зориулсан 70х24, 30х19 хэмжээтэй хоёр мөсөн гулгуурын талбай, Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 мөсөн баримал, тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх үйлчилгээний байр зэргээс бүрдэнэ. Мөсөн хотхоныг энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.