ХДХВ, ДОХ-аас сэргийлэх зөвлөмжийг кинотеатрт гаргана

2017-12-1 Мэдээ, мэдээлэл

Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, олон талын үйл ажиллагаа зохион байгуулах энэ өдөр өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.

Тухайлбал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлэх юм.  Тус үйл ажиллагааны нээлт “Тэнгис” кинотеатрт 18:00 цагт болно.

Мөн энэ өдөр НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд “ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-т нэгдэж байгаагаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах юм байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.