Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дунджаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийжээ. Тухайлбал,
Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
Ч:47 “Орбит -Ард кино театр”,
Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн өчигдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11-323176, 11-326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.