Хичээлийн шинэ жилийн нээлт эхлээд удаагүй байна. Эх орны маань өнцөг булан бүрээс шат шатны сургуульд элсэн суралцахаар мянга мянган хүүхэд залуус төв сууринг зорьдог. Тэдний нэлээд нь сургуулийн дотуур байранд амьдрахаар ирдэг. Одоо удахгүй Сургуулийн дотуур байрны багш нарын анхдугаар зөвлөгөөн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гавьяат багш З.Цагаанхичигийн нэрэмжитХовд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулийн дотуур байрнын багш Л.Хажидсүрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулья.
Тэрээр Ховд аймгийн Жаргалант суманд 1982онд төрсөн.1999 онд Ховд аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг, 2004 онд Ховд их сургуулийг газар зүйн багш мэргэжлээр баклавар зэрэгтэй төгссөн. Одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн сургуулийн дотуур байрын багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна.
-Таны бодлоор дотуур байрын багшийн онцлог юу вэ?
– Юуны өмнө дотуур байрын хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж тэдний сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь хангахад чиглэсэн үйлчилгээг хүүхдэд үзүүлдэгээрэй онцлог. Хамгийн гол нь хичээлийн жилийн 285 хоногт 5-18 насны бүх хүүхдэдтэйхарилцаж, тэдний ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав шиг нь харьцаж, асарч, халамжилж, орчин нөхцлийг нь гэр орных шиг нь ойртуулан амьдрах таатай орчныг бүрдүүлж ажиллахыг эрмэлздэгээрээ онцлогтой. Иймд тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрийн хүч чадал нөөц боломжоороо шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Ялангуяа хүүхдийн сайн найз, дотны туслагч, нууцыг чандлан хадгалагч байна гэдэг дотуур байрны багшийн давуу чанар байдаг.
Миний хувьд дотуур байрын багшаар ажиллаж байх хугацаанд шийдвэрлэж чадах, чадахгүй олон асуудал тулгарч байлаа. Тэр бүхнийг бусдын дэмжлэг, зөвлөгөө, тусламжтайгаар шийдвэрлэж байлаа. Дотуур байрны багш бидний ажил ажилчид, эцэг эх, ахлах ангийн хүүхдүүдийн дэмжлэгээр л сайн явагддаг.Манай дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн гэр нь тхэнх нь сумын төвөөс хол, зарим нь бүүр ууланд утасны сүлжээ барихгүй газарт байдаг тул хүүхдэд тулгарч байгаа асуудлыг хамт олноороо ярилцаж байж шийдэх тохиолдол олон гадраг.Манай дотуур байрны хамт олны ажлын амжилт, давуу чанар нь багаарааэвсэг, хамтарч ажиллаж чаддагт л оршдог.
-Дотуур байрны багшийн ажлын ачаалал ямар байдаг вэ?
-Ер нь дотуур байрын багш маш их ачаалалтай ажилладаг. Бидны ажлын байрны тодорхойлтондөдрийн 8 цагаар ажиллах заалттай боловч, үнэн хэрэг дээрээ маш олон төрлийн асуудал гарч ирдэг. Наад зах нь хүүхэд өвдлөө гэхэд өдөрч бай, шөнө бай сургуулийн эмчтэй хамт жижүүрлэж байгаад үзлэг хийх, зөвөлгөө өгөх, эмчилгээ хийхэд нь туслах жишээтэй. За тэгээд нэг тасгаас ус алдах, цоож түлхүүрээ гээх, эвдэх тохиолдолд гарахад л дотуур байрны багш жижүүрийн хамт л шийдвэрлэнэ. Бүүр цаашилбал зарим нэг хүүхэд хэлэлгүй гадуур явсан тохиолдолд хайж сураглажолох гээд ажил мундахгүй. Ер нь ямарч тохиолдолд бид ажлын цагаа дууссан гээд утсаа унтраах эрх ч байдаггүй байнгын бэлэн байдалд байдаг. Ийм нөхцөлд бидний ажлын ихэнхийг ар гэрийнхэн маань дэмжиж, хамтарч хийдэг учраас үр дүнд хүрдэг.
Нэгэн зүйлийг хошигнож хэлэхэд сургуулийн багш нарын цүнхэнд шохой, дэвтэр журнал, сурах бичиг байдаг бол дотуур байрны багшийн цүнхэнд алх, хадаас,бахь, эрэг шурга, цоож,цуурга, олон өрөө, агуулахын түлхүүр гэх мэт эд зүйлс байнга байдаг. Бид үнэндээцахилгаан дулааны слесьр, цонх хаалганы мужаан, эд хөрөнгийн нярав гээд есөн шидийн зүйл хийж хариуцдаг хүмүүс шүү дээ. Заримдаа бид өөрсдөөрөө бахархаж“Би чи нь энэ том обьектыг хариуцан ажиллаж байгаа дарга хүн шүү дээ” гэж хааяа онгирцгооно. \ха ха ха \ Уг нь энэ бол эмэгтэй хүнд бас хүнд ажил шүү дээ.Цаашид бидэнд илүү цаг ажиллсан хөлсийг олгож өгч байвал бидний амьдралд их тус нэмрээ өгнө гэж боддог.
Бидний ажлын ачааллыг багасгахын тулд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, “Хүүхдийн эрх-хамгаалал-2” төслийн хамт олноос дотуур байрын багшийн журналыг бий болгож, жилийн ажлын төлөвлөгөөг кальндарчилсан байдлаар гаргаж өгснөөр тодорхой үр дүнгээ өгч байна.
-Дотуур байрын багшийн ажиллах нөхцөл ажлын байрны талаар юу хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд дотуур байрын багшийн ажиллах нөхцлийг аймаг орон нутаг анхаарч байгаа.Бидний ажиллах орчин цалин хөлсний хангамж үнэхээр бас тааруу байдаг. Дотуур байрны багш биднийг ажлын байрны тодорхойлтонд ТҮБД-4 –өөр цалинжина гэж заасан боловч ТҮБД-3-аар цалинжиж байгаа. Уг нь энэ шатлалыг ахиулж өгвөл бидний ажиллах эрч хүч маань улам л нэмэгдэнэ шүү дээ.
Манай Ховд аймгийн сумдын дотуур байранд 2009 оноос эхлэн Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх-хамгаалал-1, 2” төсөл хэргэжсэнээр багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор хүүхдийн эрхийн сургалт, багаар хамтарч ажиллах арга барилд сургах сургалт, хүүхдийн чөлөөт цагийн арга хэмжээг үр дүнтэй өнгөрөөхөд хүүхэд бүрийн оролцоог хангаж ажиллах арга барилд сургах сургалтыг удаа дараа давтан өгч байгаа. Түүнчлэн манай төслийн арга зүйч маань бидний ажлыг жилд 2 удаа ирж зөвлөн туслаж, бидний хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүнийг тодорхой хэмжээнд хангаж өгч байна. Манай дотуур байрны хүүхэд хөгжлийн төв маань бүрэн сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдан 2014 оноос кабинетийн гэрчилгээ аван ажиллаж байна. Энэ дашрамд “Хүүхдийн эрх-хамгаалал-2” төслийн хамт олонд болон тус төслийн арга зүйчдээ бидний ажлыг байнга дэмжиж байдагт баярлаж явдгаа илэрхийлье.
-Ер нь дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Сургуулийн дотуур байрыг хүүхдэд ээлтэй болгоход хамгийн түрүүнд хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг чадвартай боловсон хүчин, хүүхдийн төлөө чин сэтгэлтэй аливаа зүйлийг улсаас сургуулиас хараад энэ бүтэхгүй гэж суухгүй шийдэж болох ямар арга зам байж болохыг эрэлхийлдэг хүн л ажиллах хэрэгтэй гэж боддог.Яг хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг авч үзэхэд ямар нэгэн хэлбэрээр багш бид нараас шалтгаалсан зүйл байхад, хүүхдээс өөрөөс нь шалтгаалсан асуудлууд ч бас байдаг. Энэ бүхэн нь бид бүхэндажилдаа хандах хандлага, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл чухал байгааг илэрхийлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд дотуур байрууд өөрийн үнэлгээний аргачлалыг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр сургууль бүр хүүхдэд ээлтэй дотуур байрыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй болж, үүнийгээ сум орон нутгийн удирдлагуудад хүүхдүүд өөрсдөө биечлэн танилцуулж, тулгамдсан асуудлаа орон нутгийн удирдлага, сургууль, эцэг эхийн дэмжлэг, хүүхдийн оролцоотойгоор шийдвэрлэдэг боллоо. Үүний үр дүнд манай сургуулийн дотуур байрын гадна, дотно орчин сайжирч, ногоон байгууламж сэргэж, хайс хашлагыг шинэчилснээр хүүхдийн амьдрах орчин дээшиллээ. Энэ ажилд Норвегийн тусламжийн байгуулагаас дэмжлэг үзүүлж нарны эрчим хүчээр цэнэглэгддэг 3 ширхэг сүүн гэрэлтүүлэг суурилуулж, дотуур байрандолон сувгийн антен байрлуулж, эрүүл мэндийн өрөө,6 настны өрөөг шинэчлэн тохижууллаа.
Энэ бүхэн бол хүүхдэд ээлтэй дотуур байр болохын төлөө сум орон нутаг, сургууль хамт олон, багш сурагчид болон Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэг тусламж, нийт олны хүчин чармайлтын нэгээхэн хэсэг юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.