Хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, иргэдийнхээ санал бодлыг сонсов

2017-11-14 Нийслэл

Баянгол дүүргээс УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчид жил бүр иргэддээ ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт тус тайлан уулзалт эхэлсэн бөгөөд Шийдлийн багийнхан иргэддээ хүрч ажиллахын тулд хороо тус бүр дээр уулзалт хийж, 2016-2017 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж мөн иргэдийнхээ санал бодлыг сонсч байна.

Баянгол дүүргийн иргэд Ахмадын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Мэс заслын тасаг гээд эмнэлгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, сайжруулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Мөн тэдний сэтгэл хангалуун байгаа бас нэг зүйл нь шинэ байртай болсон сургуулиуд болон цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж байгаа явдал аж.
Түүнчлэн иргэдийн бухимдлыг түрүүлж, үргэлж хэл ам дагуулдаг зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, ТҮЦ, контейнеруудыг нүүлгэн шилжүүлж зам талбайг чөлөөлөх ажлыг дэмжиж буйгаа уулзалтад ирсэн иргэд илэрхийлсээр байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.