Улс тунхагласан өдрөөр 850 сурагч “Андгай өргөнө”

2017-11-6 Мэдээ, мэдээлэл

Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил 15 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 26-нд буюу “Улс тунхагласан өдөр” Төрийн ордны их танхимд зохион байгуулах юм.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх юм. Энэ жил өмнөхийн адил 850 сурагч оролцох юм байна.

Хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын холбоо ажиллаж байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.