Зургаан байнгын хороо шинэ даргатай боллоо

2017-11-6 Парламент

Өргөдлийн байнгын хорооны дарга Б.Сарангэрэл, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар  Засгийн бүрэлдэхүүнд багтаад байгаа.  Үүнтэй холбогдуулан байнгын хороодын дарга нарыг шинээр томиллоо. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нарыг хэвээр үлдээж бусдыг нь өөрчилжээ.  Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцан, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэг нарыг тус тус томиллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.