Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.31) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:50 цагт эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлэг хэлэлцэх, нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүсэлтийн дагуу тав хоногийн завсарлага өгч буйг мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.