Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаярт гавьяат цол хүртээх зарлиг гаргалаа.
Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-д 73 кг-ын жинд хүч үзэхдээ хүрэл медаль хүртсэн юм.
Тодруулбал эхний тойрогт хийлж, хоёрдугаар шатанд Саудын Арабын Мохаммед Алхарбиг ялаад АНУ-ын Александр Тюрнерийг илүүрхэв. Манай тамирчин вазари, иппон үнэлгээгээр ялсан юм. Ийнхүү Бельгийн Дирк Ван Тичелттэй барилдах болж, өрсөлдөгчөө хөмөрч, доороо оруулснаар хэсгийн аваргын төлөө Ан Чан Римтэй хүч үзэх болсон. Хоёр тамирчны барилдаан маш хүнд өрнөж, үндсэн цагт ялагч тодроогүй. Нэмэлт цаг руу ороход манай жүдоч нэг шидогоор илүү байсан юм. Харамсалтай нь, Солонгосын бөх Аны шийдсэн мэхэнд унаснаар нь иппон үнэлгээ алдаж, дагах барилдаан руу орсон билээ.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.