Монголбанкны Захирлуудын зөвлөлийн ээлжит хурлаар цаг үеийн болон бодлогын чиглэлээр дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал “Активын чанарын үнэлгээний үйл явц, тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам болон ОУВС-гийн хурлын талаарх мэдээлэл, III улирлын “Монголбанкны санхүүгийн тайлангийн шинжилгээ”, “Монголбанкны системийн 2018 оны нийгмийн хөгжлийн сан, захиргааны орлого, зардал, мөнгөн тэмдэгтийн үйл ажиллагаатай холбоотой зардал, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл”, “Монголбанкнаас Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл, арга хэрэгсэл” зэрэг асуудлаар холбогдох газар, хэлтсийн захирлууд танилцуулга хийжээ. Дээрх хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Төвбанкны удирдлага үүрэг, чиглэл өгч, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.
14 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.