Онгоцны билетийн үнийг бууруулахыг үүрэгдлээ

2017-10-25 Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Иргэний нисэхийн салбарын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож үүрэг чиглэл өгчээ.

Энэ үеэр МИАТ компанийн санхүүгийн чадавхыг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ төвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг онцолжээ.

Мөн МИАТ компанийн зорчигчийн тасалбарын үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгөв. Тэрбээр, “Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байгаа”-г хэлжээ.

Хууль л амла!

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.