“Интерном”-ын энэ долоо хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг Б.Сарантуяагийн “Самар хатан” роман тэргүүллээ.
Удаах байрт яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын 43 дахь бүтээл “Сахиуст хангайн нууц” роман жагсав.
Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяагийн гурван том романы нэг болох “Самар хатан” романд Монгол түмний “Бага хаадын үе” гэгддэг 15 зууны эхэн үеийн нэгэн жарны түүхийг харуулдаг.
Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар эхэлнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдож буйгаар цааш үргэлжилдэг.
Ингээд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хүргэж байна.
1. Сарантуяа “Самар хатан ”
2.Г.Аюурзана “Сахиуст хангайн нууц”
3. Б.Шүүдэрцэцэг “Хотол цагаан гүнж”
4. Г.Лувсанданзан “Алтан товч”
5. Г.Маркес “Зуун жилийн ганцаардал”
6. Сабахаттин Али “Арьсан хүрэмтэй Мандонна”
7. Жонатан Свифт “Гуливерийн аялал”
8. Жорж Р.Р.Мартин “Хаан ширээни йтоглоом, гал мөсний дуун”
9. Ф.М.Достоевский “Газар дороос бичсэн тэмдэглэл”
10. Харуки Мурами “1Q24” цуврал нэгдүгээр дэвтэр
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.